Фумио Кишида Японы эрх баригч намын даргаар сонгогдов

2021-09-29 15:381min0
02

Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида хоёр дахь шатны үр дүнгээр Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоныг Kyodo агентлаг зарлалаа.

Хоёр дахь шатанд намын даргын төлөө Кишидатай хамт Захиргааны шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд, түүнчлэн Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Таро Коно өрсөлджээ.

Эхний шатны дүнгээр Кишида түүнээс ганцхан саналаар илүүрхэж, 256 санал авсан бол Коно 255 санал авчээ.

Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал хураалт парламентад аравдугаар сарын 4-нд болно. Ихэвчлэн парламентад эрх баригч намын тэргүүн Засгийн газрыг тэргүүлдэг байна.

Эх сурвалж: MIR24

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй