АНУ-д 30 настай Александра Сувернева хэмээх эмэгтэйг Калифорнид ойн түймэр тавьсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ явдлаас болоод бүхэл бүтэн тосгон шатсан юм. Тэрбээр 9 жилийн ял авах магадлалтай байна.
Шалгалтаар Александра Сувернева есдүгээр сарын 22-нд аялалд гарч, Канад орохыг оролдсон бйна. Тэрбээр юм уумаар санагдаад нугад гартал баавгайн шээстэй таарчээ. Удган бүсгүй шингэнийг халааж, амны цангаагаа тайлахаар түүдэг асаасана аж.
Түүдгийн ойр орчимд чийглэг байсан учир унтраалгүй тэр чигт нь орхисон нь буруудаж, Александра Сувернева гал түймрийг унтраахаар аврагчдад ханджээ. Мөрдлөгөөр түүнээс хийн баллон, асаагуур, ногоон ургамалтай уут зэрэг олджээ. Түймэр гарсан газар үлдээсэн хийн баллон зэрэг нь түүнийхтэй яг адилхан болж таарав.
Александра Сувернева Linkedin хуудсандаа өөрийнхөө одоо эрхэлж буй ажлыг “удган” гээд, Нью-Йоркийн ойн аж ахуйн улсын их сургуульд суралцаж байсан гэж тэмдэглэжээ. Александра Сувернева өдгөө Калифорнид гарсан ойн бусад түймэрт ч галдан шатаасан хэрэгт шалгагдаж байна. Өмгөөлөгч нь түүнийг сэтгэцийн асуудалтай юм уу хар тамхи хэрэглэдэг байж болзошгүй гэжээ.
30 настай удганыг холбогдуулан шалгаж буй Калифорнийн ойн түймрийн улмаас бүхэл бүтэн тосгон шатжээ. 40 гаруй байшин галд бүрэн шатаж, нутгийн захиргаа 2000-гаад иргэнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: FOCUS