АНУ-д Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн аяны эрх ашгийн нууцаар төлөөлж байсан өмгөөлөгч Майкл Сассманыг 2016 онд Орос Америкийн сонгуульд оролцсон гэх худал мэдүүлэг өгсөн хэргээр яллаж байгаа тухай “Конкорд” компани “ВКонтакте” нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Эрүүгийн хэргийг, Дональд Трамп, Москва хоёрын хооронд хамтын ажиллагаа байж болзошгүйг мөрдөн шалгаж байсан АНУ-ын тусгай прокурор Жон Дарем нээсэн аж.
“Яллах дүгнэлтэд Fusion GPS консалтинг фирм болон MI-6 ажилтан асан Кристофер Стил нарын байгуулсан хуурамч мэдээлэл гэх олон сонирхолтой баримт бий. Эдгээрийг тухайн үедээ Евгений Викторовичийг 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон гэх асуудалд оруулж ирж байсан” гэж компаниас мэдэгджээ.
“Конкорд” компанийн эзэмшигч, бизнесмэн Евгений Пригожин нь гурван жил гаруйн хугацаанд АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаадын хөрөнгийн хяналтын газраас (OFAC) өөрт нь авсан бүх хоригийг цуцалж, яагаад авсан үндэслэлээ ил болгохыг шаардаж байгаа юм. Одоогоор хариу ирээгүй бөгөөд компани нээлттэй шүүх хүртэл явна гэжээ. “АНУ-ын төр засаг өөрсдийнхөө хууль, эрх зүйг дагахыг илт хүсэхгүй байгаа ч Евгений Викторович үнэний төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээн “Конкорд” дүгнэжээ.
Вашингтон Пригожины хоригийн жагсаалтад түүнтэй холбоотой гэх гурван ч компанийг сонгуульд оролцсон хэрэгт холбогдуулсан юм.
“Конкорд менеджмент и консалтинг”, “Конкорд кетеринг”-ийн төлөөлөгчид АНУ-ын Хууль зүйн яамны хүсэлтээр хэргийг шүүхээс өмнө хаалгаж чадсан байна. Яамнаас шүүх ажиллагаа явуулахаас татгалзсан шалтгаанаа хариуцагч этгээд нотлох баримтаа гаргаж өгөхөөс татгалзсан, тусгай албаны арга барилын нууцтай холбон тайлбарласан. Өмгөөлөгч Эрик Дюбелье нь РИА Новости-д прокурорууд өгөхөөс үл хамааран хэрэгт ялсан гэжээ.
АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер сонгуульд оросууд оролцсон гэх хэргийг хоёр жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан ч Москва үүнийг үгүйсгэсээр ирсэн юм.
Мюллер мөрдлөг шалгалтаа дуусгаад, сонгуульд оролцсон буруутай гэж баталсан аж. Гэвч тэрбээр Доналд Трамп, Оросын хооронд үгсэн хуйвалдсан гэрч баримт олоогүй билээ.
Эх сурвалж: RIA