Google корпораци Android-ын хуучны хувилбарын үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд техникийн дэмжлэгээ цаашид үзүүлэхгүй гэж компанийн техникийн дэмжлэгийн албанаас мэдээллээ.
“Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хадгалахын тулд Google есдүгээр сарын 27-ноос эхлэн 2.3.7 буюу түүнээс бага үйлдлийн системтэй Android төхөөрөмжийн бүртгэлд орох эрхийг хязгаарлалаа” гэжээ.
Хэрэглэгчид хуучин үйлдлийн системтэй бүртгэлдээ нэвтрэхэд нууц үгээ оруулахад алдаа зааж, цахим шуудандаа орох, YouTube-д нэвтрэх, картаа ашиглах боломжгүй болж байна. Компаниас Android идэвхгүй систем ашигладаг бүх хүнийг 3.0 болон түүнээс дээш үйлдлийн систем ашиглахыг уриалжээ.
Одоогийн байдлаар хамгийн сүүлчийн үйлдлийн систем нь Android 11 бөгөөд үүнийг өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулжээ.
Эх сурвалж: ТАСС