Талибаны түр засгийн газрын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи есдүгээр сарын 26-нд Афганистаны нийслэл Кабул хотын Олон услын нисэх буудал дотоод болон олон улсын нислэгт бэлэн болсон гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
“Кабулын Олон улсын нисэх буудлын асуудлууд шийдэгдэж, нисэх буудал дотоод болон олон улсын нислэг үйлдэхэд бүрэн бэлэн болсон тул Афганистаны Исламын Эмират улс (Талибаны улс төрийн системийн шинэ нэр) бүх агаарын тээврийн компаниудад баталгаа өгч байна.
Бид бүх авиакомпанитай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд өмнө нь Кабул руу нислэг үйлдэж байсан агаарын тээврийн компаниуд болон улс орнууд нислэгээ сэргээнэ гэж найдаж байна мэдэгдэлд дурджээ.
Өмнө нь Пакистаны Кабул дахь Элчин сайд Мансур Ахмад Хан РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа Кабулын олон улсын агаарын боомтын дэд бүтцийг аюулгүй болгож, нислэгт бэлтгэсний дараа Пакистаны агаарын тээврийн PIA болон бусад олон улсын хэд хэдэн авиакомпаниуд нислэг үйлдэж эхэлсэн. Нэгээс хоёр долоо хоногийн дараа компаниуд Кабулын Олон улсын онгоцны буудал руу тогтмол нислэг эхлүүлэхэд бэлэн байгаа хэмээн дурдаж байсан юм.