ЭМЯ сүүлийн 24 цагт 2662 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 18 хүн эндсэн гэж мэдээлэв.
Өнөөдөр 5844 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1288 нь нийслэлд, 1374 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 21.810 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 67.753 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.