Засгийн газрын ээлжит хуралдааны талаар УУХҮ-ийн сайд Г.Ендон танилцуулж байна:
Г.Ёндон: Өчигдөр Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яам шатахууны асуудлаар танилцуулга бэлтгэн өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Монгол Улс ОХУ-аас АИ-92 бензинийхээ 95 хувийг авдаг. Үлдсэн таван хувийг БНХАУ-аас импортлодог. ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу манай улсын зайлшгүй авах ёстой, ОХУ-ын өгөх ёстой АИ-92 бензин 28 мянган тонн, ийм хэмжээтэй гэрээ байдаг.
ОХУ 2021 оны наймдугаар сард Ангарскийн засвар, дотоод хязгаарлалтаас болоод ипортоор өгдөг шатахуунаас 17 мянгыг өгөх боломжтой гэсэн. Ийм нөхцөл байдал үүссэн учраас манайх Хятадын Чайна Ойл компаниас 33 мянган тонн АИ-92 бензин худалдан авах гэрээ байгуулсан. 33 мянган тонн АИ-92 авахаар гэрээ байгуулаад вагоны кодоо авсан.
Бид ОХУ-аас авах ёстой бензинээ татаад, үлдсэнийг нь БНХАУ-аас авна гэж тооцож байсан боловч ОХУ-ын тал аравдугаар сарын 1-нд өгөх боломжгүй гэсэн. Үүнтэй давхацаад 33 мянган тонн, таван аж ахуйн нэгжийн мөнгөө төлсөн шатахуун саатсан. Ийм учраас импортлогч ААН-үүд шатахуун дээр хязгаарлалт хийсэн. Хязгаарлалт хийснээр нөөцийг 7-8 хоног барина.
Өнөөдөр мөнгөө төлсөн Хятадаас яаралтай татах ажлыг эхэлж байна. Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газруудтай бид өчигдөр хуралдсан. Бээжин дэх манай Элчин сайдын яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамтай уулзах нот бичиг өгсөн байгаа. Хөх хотын боловсруулах үйлдвэртэй вагон тавьж ачилт хийх асуудлыг ярьсан. Хөх хот вагон тавих юм бол ачилт бэлэн гэсэн. Ердийн үед шатахуун урд хөршөөс 10-14 хоног явж ирдэг.
Жинин өртөө болон Эрээний боомт, Замын-үүд гэх мэт дээр өртөөнд ачилт, нүүлгэлт хийх, гаалийн үзлэг шалгалт хийх гэх мэт саатаж, хоног алдах ажлыг төрийн байгууллагуудтай ярилцаад 5-7 хоногт оруулж ирэх төлөвлөгөөг танилцуулсан гэв.