Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам өчигдөр (2017.07.07) урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн наадмаар урианхай сурын харваанд 12 мэргэн, дөрвөн хүндэт мэргэн, 47 спортын мастер, 17 спортын дэд мастер, 95 залуу харваач цэц сорив.
Зөвхөн эрчүүд цэц сорьдог уламжлалтай энэ харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангав. Сурын харваа өнөөдөр Буриад сурын харваа, долдугаар сарын 9-нд хүүхдийн сурын харваагаар үргэлжилнэ.