Өмнө жилүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний тасалбарын цэгээр худалдаалдаг байсан Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалж эхэллээ. Урт дараалал үүсгэж, иргэдийг чирэгдүүлэхгүй тулд ийм шийдвэр гаргасан бөгөөд тасалбар худалдаалах цэгүүд иргэдэд ойртож, илүү хүртээмжтэй болж, тасалбарыг дамалж худалдаалах асуудал багасна гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Мөн Цэнгэлдэх хүрээлэн 12 мянган гаруй суудалтай. Суудлын хүртээмж бага учраас иргэдэд аль болох хүртээмжтэй байлгахын тулд өмнөх жилүүдийн адил нэг хүнд хоёр тасалбар худалдах юм байна. Энэ удаа тасалбараын 3000 гаруйг жуулчдад зориулж, үлдсэн 9,000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах гэнэ. Баяр наадмын тасалбарын үнэ 16-24 мянган төгрөгийн үнэтэй байх аж.