Японы 107 настай эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй ихрүүд гэдгээр дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн амжилтын номонд оржээ.
Дээд амжилт тогтоох үедээ (2021.09.01) Умено Сумияма, Коме Кодама нар 107 нас 300 хоногтой байв. Тэд 1913 оны арваннэгдүгээр сарын 5-нд Кагава мужийн Седо арал дээр төржээ. Ихрүүд гэр бүлээсээ 13-уулаа. Эгч дүүс дэлхийн хоёр дайныг үзэж, бага залуу наснаасаа одоог хүртэл тус тусдаа амьдарцгааж байна.
Өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг ихрүүдэд нэг эсийн эмэгтэй ихрүүд дотроо хамгийн урт насалсан, дэлхийн хамгийн өндөр настай нэг эсийн ихрүүд гэсэн батламж гардуулжээ.
Эх сурвалж: MIR24