Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын санг (Мандал Ирээдүйн Өсөлт ХОС- 50 тэрбум төгрөг) босгосон Мандал Ассет Менежмент компани 35 тэрбум төгрөгийн Mandal Privaty Equity хувийн хөрөнгө оруулалтын санг байгууллаа. Тус сан байгуулагдах нь хөрөнгийн зах дээр IPO хийх гэж буй компаниудад хөрөнгө оруулах замаар өсөж бойжих боломжийг нь олгодог чухал санхүүгийн институц юм.
Хувийн хөрөнгө оруулалтын сан нь хаалттай хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт нэгж эрхээ санал болгох замаар хөрөнгө татан төвлөрүүлдэг гэдгээрээ хамтын хөрөнгө оруулалтын сангаас (Мандал Ирээдүйн Өсөлт) ялгаатай. Харин Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгийн зах дээр нээлттэй арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой юм.
Та www.mandalasset.mn линкээр орж бидэнтэй нэгдээрэй.
Холбогдох утасны дугаар: 7272 9911