Энэ онд байнга бороо орж, цаг агаар таагүй байсны улмаас Швейцар улс төмс бага хураан авчээ. Үүнээс болоод чипсний дутагдалд орох эрсдэлд орсныг The Local мэдээллээ. Хүмүүс гэртээ илүү ихээр байж, чипс их идэх болсноос болоод уг бүтээгдэхүүний эрэлт 30 хувиар нэмэгдсэн аж. Гэтэл яг энэ үед чипсний хомсдол үүсжээ.
Үйлдвэрлэгчдийн хувьд төмс байхгүйн улмаас 20 000 тонн бүтээгдэхүүн хилийн чанадаас импортлохоос өөр аргагүй болжээ. Чипс үйлдвэрлэгч компаниудаас хомсдол хэр их үүсэхийг урьдчилан тодорхойлох боломжгүй гэсэн байна. Гэхдээ цаашдын үр дагавар арванхоёрдугаар сард тодорхой болно.
“Хэдий хэмжээний төмс хомсдохыг арванхоёрдугаар сарын эхээр, ургац агуулахад хураагдаж дуусах үед тодорхой болно” хэмээн нэгэн компанийн төлөөлөгч мэдэгджээ. Улсынхаа фермерүүдийг хамгаалах зорилготойгоор Швейцарт төмс нийлүүлэх журам нэлээд хатуу. Тиймээс Холбооны хөдөө аж ахуйн газраас тусгай шаардлага шаарддаг аж.
Эх сурвалж: Korrespondent