Германы Кобург хотын тоглоомын үйлдвэр Ангела Меркелийг канцлерын ажлаа удахгүй өгөх гэж байгаатай холбогдуулан түүний хэлбэртэй коллекцийн чихмэл бамбарууш 500 ширхгийг үйлдвэрлэжээ.

40 см өндөртэй энэхүү хөөрхөн бамбарууш 189 еврогийн үнэтэй аж. Түүний үс засалт яг л Меркелийнх шиг бөгөөд дээр нь пиджак нь яг л түүний өмсдөгтэй адил загвартай.

Үйлдвэрийн захирал Мартин Херманны хэлснээр тус үйлдвэр 101 жилийн турш түүхэн алдарт хүмүүстэй адилхан чихмэл бамбарууш үйлдвэрлэж буй гэнэ. Жишээлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн хатан хаан II Елизаветагийн чихмэл бамбарууш хувилбарууд бий.

Бундестагийн нэгэн гишүүн уг чихмэл бамбаруушнаас нэгийг Берлин рүү захиалсан гэнэ. Тэрбээр үүнийг Ангела Меркельд өгөхөөр шийджээ. Энэ тоглоом нь 16 гэсэн дугаартай. Энэ бол Германы канцлерын бүрэн эрхийн хугацааг бэлгэдсэн тоо ажээ.

Германы канцлер Ангела Меркель Бундестагийн сонгуулийн дараа, есдүгээр сард үүрэгт ажлаа өгнө гэж мэдэгдсэн билээ. Түүний оронд Армин Лашет гарч ирж магадгүй байгаа юм. Тэрбээр энэ зун гашуудлын үг хэлэх үеэрээ инээснээс болоод дуулиан шуугианд орж байсан билээ.

Эх сурвалж: FOCUS

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн