Галт уулын дэлбэрэлт Палма арал дээр (Канарын арлууд, Испани) эхэлсэн гэж орон нутгийн EFE агентлаг мэдээлэв. Испанийн Үндэсний газарзүйн хүрээлэн Палма арал дээр газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэнийг мэдэгдэж, эрх баригчид хөдөлгөөн багатай хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
“Галт уулын дэлбэрэлт Палма дахь Камбре Виежагаас эхэлсэн гэж тус агентлаг твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Пальма арал дахь Камбре Виежа галт уулын бүсэд орших Канар галт уул судлалын хүрээлэн долоо хоногийн өмнө 20 мянга гаруй удаа газар хөдлөлт бүртгэгдсэн талаар мэдээлж байсан аж.
https://www.youtube.com/watch?v=EuqCrZOJGuY