Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртасч, тэр хэрээр зардал байнга өсөн нэмэгддэг.

Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр өнгөрсөн хавар ХБНГУ-ын “3В TEC  AUFBEREITUNGSSYSTEME”  компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр гэрээ байгуулснаар эхэлсэн юм.

Уулын цул тээвэрлэлтийн зардлыг 37 хувиар, хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувиар бууруулах энэхүү ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах ажил өнөөдрийн байдлаар бүрэн дуусч, үйлдвэрлэлийн шатандаа шилжээд байна. Удахгүй барилга угсралтын ажил эхлэх бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад хүлээн авна гэж тус үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн