Хөдөө аж ахуйн бирж 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив

2021-09-17 17:211min0
04

Хөдөө аж ахуйн бирж пүрэв гаригт 7.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 66 тонн боловсруулаагүй бараан ноолуур арилжлаа.

Арилжааны үнийн дүн өмнөх өдрөөс 846 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна. Харин ноолуурын нэгж тутмын үнэ өмнөх өдрүүдээс үл ялиг буурч, кг тутам нь 112 мянган төгрөгт тогтсон байна. Энэ 7 хоногт биржийн арилжаа өмнөх долоо хоногуудаас харьцангуй идэвхтэй байлаа.

Үүнээс гадна ХХААХҮЯ Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг 750 мянгаас нэг сая төгрөгийн хооронд тогтоогоод байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй