УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдөнө. Хэнтий аймгийн 18 дугаарт тойрог дөрвөн өрсөлдөгчтэй, СХД-ийн 28 дугаар тойрог 10 өрсөлдөгчтэй байх юм. СЕХ есдүгээр сарын 9-нд
18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
- Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
- Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 ДУГААР ТОЙРОГТ /8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
- Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
- Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
- Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
- “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
- Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
- Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
- Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
- Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
- Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нарыг нэр дэвшигчээр бүртгэн, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан байгаа.
Нөхөн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 18-ны өдөр буюу бямба гаригт эхэлж, 21 хоног үргэлжлэх юм. Санал хураалт 10 дугаар сарын 10 буюу ням гаригт болно.