АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Newsmax сувгийн ярилцлагад орохдоо, тус улс ойрын гурван жилд дуусна, улс орон сүйрнэ хэмээн хэлжээ. Трамп хэлэхдээ, Жо Байден ажлаа авснаас хойш АНУ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр уруудсан.
Мөн тэрээр бид 2022, 2024 онд сонгууль хийхээр байгаа ч энэ үед очиход улс орон байхгүй болно гэж нэмж хэлсэн байна. Түүний ийм яриагаар хөтлөгч Шон Спайсер ярилцлагаа өндөрлүүлжээ. Трамп АНУ -ын одоогийн засаг захиргаа, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн Жо Байденийн бодлогыг байнга шүүмжилдэг.
Тухайлбал, тэрээр Афганистанаас цэргээ хурдан гаргаж байгаатай холбогдуулан өнөөгийн төрийн тэргүүн Жо Байденийг бууж өгч, улс орноо доромжилж байна гэж буруутгаж байсан юм. Нэмж дурдахад Трамп хэрэв бид боксын дэвжээнд тулалдах юм бол Байденыг нокаутанд оруулах байсан хэмээн ярьж байсан билээ.
Эх сурвалж: РИА