Замыг-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба есдүгээр сарын 4-9-ны хооронд улсын хилээр нуун нэвтрүүлэхийг завдсан стандарт аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй баримт бичгийн зөрчилтэй хэд хэдэн төрлийн дуураймал болон хуурамч бараа, бүтээгдэхүүнийг илрүүлжээ.
Тэдгээрийн заримыг мэргэжлийн хяналтын байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг тус алба таслан зогсоож, Монгол Улсад мөрддөгддөг хууль, тогтоомж дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэхээр дараагийн шатны байгууллагуудад шилжүүлжээ.
Есдүгээр сарын 4-9-ний хооронд илрүүлсэн зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн:
-Тээвэрлэлийн горим зөрчсөн 0.4 тонн хүүхдийн тоглоом,
-Баримт бигийн зөрчилтэй 2.7 тонн эмульс,
-Хяналт шалгалтаас зайлсхийсэн 1 ш трансформатор
-Зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 0.1 тонн нэг удаагийн цаасан аяга
-Шаардлага хангаагүй 25 тонн тахианы мах
-Тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй импортлосон 12500 ширхэг нэг удаагийн амны хаалт
-Тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй Ковид-19 түргэвчилсэн оношлуур 2000 ширхэг
-Хяналтаас зайлсхийсэн 0.5 тонн цавуу
-Тээвэрлэлтийн шаардлага хангаагүй 1 тонн пиццаны хайрцаг, тортны хайрцаг
-Тээвэрлэлтийн шаардлага хангаагүй 24 тонн химийн бодис
-Тээвэрлэлтийн шаардлага хангаагүй 0.1 тонн сав, баглаа боодол