Их дээд сургуулиудын хичээл өчигдөр (2021.09.13) эхэллээ. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс орон нутгаас Их дээд сургуульд элсэн суралцахаар ирж буй шинэ оюутнуудад зориулан хотын соёлыг танилцуулах “Улаанбаатарт тавтай морил”’ арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээний үеэр сайн дурын хөтөч ажиллаж, зарим их дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд, хотын соёлыг сурталчлан таниулсан, мэдээ мэдээлэл бүхий гарын авлагыг тараалаа. Энэхүү гарын авлагад, хотын нийтийн эзэмшлийн эд зүйлс ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл дадал зэрэг оюутнуудад хэрэгцээтэй мэдээллүүд багтжээ.
Орон нутгийн оюутнуудад тараасан зөвлөмжөөс онцлон хүргэе.
ХОТЫН ИРГЭНИЙ ЭНГИЙН ЗУРШИЛ
‘”Таны эрх бусдын эрхээр, бусдын эрх таны эрхээр хязгаарлагдана”
-Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал
-Та олон нийтийн газар нус цэр, шүлс, тамхины иш, хогоо ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшээрэй.
-Зориулалтын бус газарт бие засахгүй байх.
-Олон нийтийн газар болон нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.
-Бусдын хувийн орон зайг баримталж, шахаж, налж, биед нь хүрэлцэхгүй байх.
-Дарааллын журмыг баримтлах.
-Нарийн гудамж, явган хүний зам, урсдаг шатаар явахдаа баруун гар талаа барьж, цуварч явах.
-Зориулалтын цэгт тамхи татах, тамхины ишийг зөвхөн хогийн саванд хаях.
-Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурахгүй байх.
-Зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр болон гарцаар гарах.
-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.
-Та нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ ахмад настан, жирэмсэн эмэгтэй, хүүхэдтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдэд суудал тавьж өгөөрэй.
КОВИД–19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
-Маскаа тогтмол зүүж, 2-3 цаг тутам солих.
-Гараа тогтмол угааж, ариутгах.
-Хүн хоорондын зайг баримтлах.
-Вакцинд хамрагдсан бичгийг биедээ тогтмол авч явах.
-Олон нийтийн газар явахаас татгалзах.
-Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн Эрүүл мэндийн төвд хандах.
ШААРДЛАГАТАЙ УТАСНЫ ЖАГСААЛТУУД
УТАСНЫ ЛАВЛАХ | ||
1 | 101 | Галын дуудлага |
2 | 102 | Цагдаа |
3 | 103 | Түргэн тусламж |
4 | 105 | Онцгой байдал |
5 | 100 | Халдварт өвчин |
6 | 108 | Хүүхдийн тусламжийн утас |
7 | 107 | Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага |
8 | 1800-1200 | Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв |
Х.АРИУН-ЭРДЭНЭ