Америкийн Moderna компанийн бүтээсэн COVID-19-ын вакцин “Дельта” омгоос хамгийн өндөр түвшинд хамгаалдгийг Regenstrief Institute Vice судалгаа харуулав.
Эрдэмтдийн олж тогтоосноор Moderna, Pfizer, Johnson & Johnson-ы вакцинуудыг “Дельта” омгийн халдварын дараа эмнэлэгт хэвтэх, сэхээнд орохоос сэргийлдэг гэжээ. Гэхдээ хамгийн сайн хамгаалдаг нь Moderna-гийн вакцин болж таарчээ.
Коронавирусийн “Дельта” омгийн халдварын дараа эмнэлэгт эмчлүүлэх эрсдэлийн бууруулах чадвараар:
- Moderna — 95%;
- Pfizer — 80%;
- Johnson & Johnson — 60%.
Коронавирусийн “Дельта” омгийн халдварын дараа сэхээнд орох эрсдэлийг бууруулах чадвараар:
- Moderna — 92%;
- Pfizer — 77%;
- Johnson & Johnson — 65%.
Судалгааны тэргүүн Шон Граннисын хэлснээр хүмүүс вакцин хийлгэсний дараа үнэхээр давтан халдвар авах магадлалтай боловч өвчлөл тун хөнгөн илэрдэг гэнэ.
Эх сурвалж: Focus.ua