“Ээжий Ертөнц” НҮТББ -с жил бүрийн 4-р улиралд зохион байгуулдаг “Дулаан өвөлжөөрэй” хувцас, хүнс, хичээлийн хэрэглэл, ахуйн хэрэглэл хандивлах сайн үйлсийн аян зарлагдлаа.
Энэ жилээс эхлэн “Дулаан өвөлжөөрэй” аян өргөжиж, зайлшгүй шаардлагатай, УБ хот болон хөдөө орон нутгийн илүү олон хүмүүст бодит тусламж хүргэх зорилготойгоор бусад ТББ-д, холбоод, хороо, нийгмийн ажилтнууд, сайн дурынхан, дэмжигч байгууллага, хувь хүмүүстэй хамтран уг сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Хандивыг сайн дурын ажилтнууд болон манай ТББ-н зохион байгуулж буй “Before I Die, I want to…” ОУ-н нөлөөллийн урлагийн төслийн “Надад Мөрөөдөл бий” өдөрлөг дээр хүлээн авах бөгөөд хандив өгч буй хүн бүрт сайн дурын ажилтнууд болон ТББ-н гишүүд тус арга хэмжээн дээр гэнэтийн бэлэг барих юм. Хандивлагчид ямар гэнэтийн бэлэг хүлээж байгааг тухайн өдөр мэдэх боломжтой. Арга хэмжээ Мишээл Сити Байгаль Орчин, Танин Мэдэхүйн Хүрээлэнд 2021-09-19 буюу энэ ням гаригт 10-17 цагийн хооронд болно
Төслийн товч мэдээлэл: Цар тахлын хүнд цаг үед сайн дурын аяны хүртээмж болон боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хүргэх тусламж:
- Дулаан хувцас
- Ариун цэврийн болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн
- Ном, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас Бэлэн мөнгө ( эм худалдан авахад)
- Хүнс
#Өөриймсгөөр Өгье
Та хандив бүртээ гэр бүлдээ зориулж буй мэтээр сэтгэлээ шингээгээрэй. Энэ нь хандив хүлээн авч буй хүнд таны сэтгэлийн бүрэн дүүрэн илэрхийлэл болж чадах болно. Тиймээс бид урьд урьдын туршлагаасаа үндэслэн хандив бүрт тодорхой шаардлага тавьж байгааг хүндэтгэн хүлээн авна уу!
Дулаан хувцас:
Хүүхдийн биед эвтэйхэн, чийг татахгүй байх. (нас, хүйс харгалзахгүй, шинэ )
Ариун цэврийн болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн:
Саван , угаалгын нунтаг, шампунь, ариун цэврийн хэрэглэл ( өсвөр насны охидод хамгийн их дутагддаг) гэх мэт. Дээрх бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй, харшил өгөхгүй байх.
Бэлэн мөнгө:
Бэлэн мөнгө нь хамгийн хөрвөх чадвартай хандив тул та боломжоороо мөнгө хандивлахыг хичээгээрэй.
Ном, хичээлийн хэрэглэл:
Үүнд бүх төрлийн ном, хичээлийн хэрэглэл багтана. ( ном хуучин байж болно) Цэвэрхэн өмссөн хуучин сурагчийн дүрэмт хувцас (урагдалгүй, цэвэр байх)
Хүнс гэдэгт: Бүх төрлийн хадгалах хугацаа дуусаагүй хүнсний бүтээгдэхүүн. Үүнд чихэр болон хүүхдийн бие, өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүнс багтаагүй болно.
Хамрах хүрээ:
- Бадамлянхуа хүүхдийн төв ( асрамжийн газар )
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Хорт хавдар оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүд, тэдний гэр бүл
- Амьдралын баталгаажих түвшинөөс доогуур орлоготой УБ болон хөдөө орон нутгийн иргэд ( Бид хандивын хувь хэмжээнээс шалтгаалан судалгаанд үндэслэн баг, сум , хороо, өрх гэсэн байдлаар сонголт хийнэ)
Хандив хүлээн авах хугацаа:
2021 оны 09 сарын 19-д тус арга хэмжээн дээр болон утсаар холбогдож өгөх : 88113977; 10 сарын 20-г дуустал
Хандив олгох хугацаа:
2021 оны 11 сарын 01-ээс 12 сарын 31 хүртэл 3 үе шаттайгаар “Ээжий Ертөнц” НҮТББ-н сайн дурын ажилтнууд болон бусад гишүүд, ТББ-тай хамтарч хэрэгжүүлнэ.