АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены зарлигаар 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны баримтын эхний хэсгийг сайтдаа нийтэлжээ.
2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд гэж тэмдэгэлсэн материалыг Товчооны тагнуулчид болон Лос-Анжелест байдаг Саудын Арабын консулын газрын нэгэн ажилтан хоорондын яриагаар бүрдүүлсэн байна. Тагнуулчид жишээлбэл түүнийг онгоц барьцаалсан Навафу Аль-Хазми и Халиду Аль-Мидхару нарын хүмүүстэй холбоотой юу гэдгийг тодруулан асууж байлаа. Ярилцлагыг 2015 оны арваннэгдүгээр сарын 12, 13-нд хийсэн аж.
Уг баримт 16 хуудаснаас бүрдэнэ. Дотроо текстүүдийнх нь зарим хэсгээс устгасан олон хэсэг байгаа аж. Тухайлбал, АНУ-ын иргэншил авахаар хөөцөлдөж байсан эх сурвалжийн нэрийг нуужээ.
Америкийн төрийн тэргүүн Жо Байден сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхээр болж, есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаатай холбоотой нууц мэдээллийг хагас жилийн хугацаанд ил болгохоо зарласан аж.
Алан хядагчдын барьцаалсан хоёр онгоц 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг мөргөж, бас нэг онгоц Вашингтонд оршдог Батлан хамгаалах яамны барилгын баруун жигүүрийг дайрсан байна. Харин алан хядагчдын булаан авсан дөрөв дэх онгоц Питтсбург хотын ойролцоо унаж, сүйрчээ. Албан ёсны мэдээллээр Нью-Йоркт 2749, Вашингтонд 189, Пенсильванид 44 хүн амиа алдсан гэдэг.
Эх сурвалж: Mir24.tv