Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт (2021.09.09) Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа дахь Капитрон банкны салбарт хутгатай этгээд дайран орж бусдын биед халдахыг завджээ.
Энэ үеэр азаар хүний биед ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд гэмт этгээдийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжил байгаа юм байна. Энэ талаар Капитрон банк мэдэгдэл гаргажээ.