Өмнөд Солонгосын Засгийн газар 2030 он гэхэд тагнуулын хиймэл дагуул, түүнтэй холбоотой пуужингийн технологийг хөгжүүлэхэд 1.6 их наяд вон буюу 1.37 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь цөмийн болон тив алгасах балластик пуужин үйлдвэрлэж байгаа Хойд Солонгос руу хандсан тандалтын сүлжээг сайжруулахад чиглэж байгаа юм байна.
Өмнөд Солонгос өөрийн аюулгүй байдлын холбоотон АНУ нь Сөүлийн баллистик пуужингийн хөгжлийг хэдэн арван жилээр хязгаарласан удирдамжаа өнгөрсөн тавдугаар сард хүчингүй болгосны дараа ийм алхам хийжээ. Өмнөд Солонгос АНУ-тай нягт хамтран ажиллаж Пүрэв гаригийн шөнө Пхеньянд болсон цэргийн парадын бэлтгэл ажлыг илрүүлдсэн байна.
Өмнөд Солонгос харилцаа холбоог чагнах чадвартай болсон ч тагнуулын хиймэл дагуулаар дамжуулан тагнуулын мэдээлэл цуглуулахдаа АНУ-аас хараат хэвээр байна. Гэхдээ тус улс өөрийн бичил хиймэл дагуулыг ашиглан хойд хөрш рүүгээ хандсан тандалт судалгааг тогтмол хийх боломжтой болохыг зорьж байгаа юм.
Тус улсын Батлан хамгаалахын захиргаанаас өнгөрсөн долоо хоногт зарласан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу дээрх удирдамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан Өмнөд Солонгос хиймэл дагуул хөөргөх пуужин бүтээх боломжтой боллоо. Тус улсын шинээр туршиж буй технологи нь хатуу түлшээр ажилладаг бөгөөд шингэн түлштэй харьцуулахад харьцангуй хялбар пуужингийн энгийн загварт тооцогдож байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар хиймэл дагуул хөөргөх өндөр өртөгтэй, өндөр өртөгтэй технологийг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ингэснээр сансрын салбараа эрчимтэй тэлж чадах юм. Хэт улаан туяаны ажиглалтын хиймэл дагуул дээр суурилсан дэвшилтэт мэдрэгчийг хөгжүүлэх Засгийн газрын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд энд 18.5 тэрбум вон хуваарилжээ. Энэхүү мэдрэгчийг хиймэл дагуулд суурилуулснаар 50 -аас доошгүй хувийн нарийвчлалтай дүрс хүлээн авна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Эх сурвалж: Kyodo