Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын /МХЕГ/ ажилтан хамт ажилладаг эмэгтэйгээ хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Наймдугаар сарын 19-ны өдөр МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х нь цагдаагийн байгууллагад ханджээ.
Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.