Улс орон даяар цар тахалтай тэмцэж буй энэ үед ковидын нөлөө манай улсын эдийн засагт, тэр тусмаа аж ахуйн нэгж байгууллагуудад хүндээр нөлөөлсөөр байна. Дэлхийн Банкнаас Монгол Улс дахь хувийн хэвшлүүдийн дунд хийсэн цуврал судалгааны үр дүнд нийт ААН-ийн 82 хувь нь 2020 онд бэлэн мөнгөний хомсдолд орсон байсан бол 2021 онд тус үзүүлэлт 99 хувьд хүрсэн харамсалтай үзүүлэлт гарчээ.
Худалдаа, хөгжлийн банк нь эдийн засгийн бүхий л цаг үед үндэсний баялаг бүтээгч болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдийгээ тууштай дэмжиж, санхүүгийн найдвартай түнш нь байсаар ирсэн. Энэ удаад цар тахлын нөлөөнөөс бизнесийн орлого нь тасалдсан бизнес эрхлэгчдээ санхүүгийн хүндрэлээс гарахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн бичил зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийн хүүгээ тус тус бууруулаад байна.
БИЗНЕСИЙН БИЧИЛ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
Төрөл | Худалдаа, хөгжлийн банкны ПОС, TDB Pay мерчант | Бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч |
Зээлийн дээд хэмжээ | 30-н сая төгрөг хүртэл | 15-н сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү* (төгрөг) | Жилийн 16.8% Сарын 1.4% |
Жилийн 19.2% – 16.8% Сарын 1.6% – 1.4% |
Зээлийн хугацаа | 36-н сар хүртэл | |
Барьцаа хөрөнгө | Бараа материал, дансны орлого, баталгаа, хөдлөх хөрөнгө | |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 0.25% (хамгийн багадаа 25 мянган төгрөг) |
ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ:
Хэмжээ | 350-н сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү* (төгрөг) | Жилийн 18.0% – 14.4%
Сарын 1.5% – 1.2% |
Хугацаа | 36-н сар хүртэл |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 0.15% (хамгийн багадаа 50 мянган төгрөг) |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗЭЭЛ:
Хэмжээ | 350-н сая төгрөг хүртэл |
Зээлийн хүү* (төгрөг) | Жилийн 18.0% – 14.4%
Сарын 1.5% – 1.2% |
Хугацаа | 60-н сар хүртэл |
Зээлийн үйлчилгээний шимтгэл | 0.15% (хамгийн багадаа 50 мянган төгрөг) |
Жижиг, дунд бизнесийн зээлийн бусад мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та бүхэн өөрийн бизнесээ өргөжүүлэхийг зорьж байгаа бол өөрт ойр байрлах ХХБ-ны салбарт хандан зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК