Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны есдүгээр сарын 7-нд захирамж гарган Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилжээ.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах, авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөх зорилготой ажилладаг бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг.
Зөвлөлийн гишүүнийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг бөгөөд энэ удаагийн зөвлөлд
- Г.Баасан (АТГ-ын Олон нийттэй харилцах зөвлөлийн дарга байсан)
- Х.Бат-Ялалт (“Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн
- А.Баянмөнх,
- Ц.Батболд
- Б.Баттөр (цахим орчинд Ангууч нэрээр олонд танигдсан)
- П.Бадамрагчаа
- Г.Баярсайхан
- Г.Ганбат
- Д.Гантөмөр,
- Б.Отгон (сэтгүүлч)
- Л.Оюунтунгалаг (сэтгүүлч)
- Д. Даваадорж (Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “ХИТ”-ын Д.Давааням агсны хүү)
- Э.Мөнхжаргал,
- Ц.Нарангэрэл,
- М.Отгонбаяр нар багтжээ.