Мандалговь-Улаанбаатарыг холбосон автозамын засвар, шинэчлэлийн ажил, Арвайхээр-Мандалговь-Чойрыг холбосон автозамын ажил УИХ-ын гишүүн Сү.Батболдын тойрогтоо хийх гол ажлуудад багтсан байдаг.
Хэдийгээр коронавирусын халдвар тархалт ихэсч, улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч Дундговь аймаг нийслэл хоттой холбогдсон авто замын шинэчлэл, хөндлөн чиглэлийн замын ажлуудаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр болж, зураг, төслийн ажил хийгдэж байна.
Мандалговь-Улаанбаатарыг холбосон автозам нүүрс тээврийн гол маршрутын нэг болсон нь эвдрэл гэмтэл ихээхэн гарч, сэргээх, шинэчлэх ёстойг сануулдаг бол энэ ажил Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, 90 км авто замд их засвар хийж, шинэчлэх ажил урагшилжээ.
Энэ ажлын санхүүжилт Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн төсөлд багтсан. Мөн энд онд Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа аж.
Их засварын ажлын зураг төслийг улсын төсвийн хөрөнгөөр “Эм Ай Эл” ХХК гүйцэтгэж байгаа бол Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг “Эм си пи си жи ар” ХХК Ийм ийм компани хийж байна.