-Хортой коп агуулсан вэбсайтаар хакерууд нууц кодыг олж авдаг-
Цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалах талаар Монголбанкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга З.Ганбагана зөвлөмж өгсөн байна.
Цахим орчин дахь хакерууд хувь хүний мэдээллийг авахыг хүсдэг. Энэ мэдээллийг олж авсны дараа санхүүгийн хэрэгсэл рүү нь нэвтэрдэг.
Ингэхдээ хакерууд facebook-тэй адилхан платформ гарган, хүмүүсийн анхаарлыг татах мэдээллийг цацдаг. Хүн сонирхолтой мэдээлэл хэмээн мэдээний линк рүү орж, тэр линкэн доторх facebook-ийн нууц кодыг хийх хуурамч талбар дээр дарснаар нууц кодоо алддаг. Эдгээрийг фишинг буюу хортой код агуулсан вэбсайт гэж нэрлэдэг.
Мөн хэн нэгэн найзаас тань ирсэн линкээр орсноор мэдээллээ алдах эрсдэлтэй. Цахим худалдаа “Авах хүмүүс нь гар утасны дугаараа үлдээгээрэй, хүргэлт үнэгүй гэдэг” учир хүмүүс дугаараа сэтгэгдэл хэсэгт үлдээдэг. Ингэснээр хакер таны дугаарыг олж авдаг.
Facebook болон интернет банкны нууц дугаар тань утасны дугаар тань бол мэдээллээ алдах үйлдлийг иргэн өөрөө хийжээ. Иймээс хувийн мэдээллээ цахим орчинд бичихдээ хянамгай хандах хэрэгтэй.
Хортой код агуулсан сайтуудад нууц код болон gmail-аа бүртгүүлсэн л бол хакерууд таны мэдээллийг олж авч, банкны данс руу нэвтэрдэг. Мөн өөр хүний төхөөрөмжөөр цахим хаяг болон интернет банк руугаа нэвтрэхгүй, үнэгүй нийтийн WIFI ашиглахгүй байх хэрэгтэй.
Учир нь нийтийн WIFI-д хортой код агуулсан WIFI байдаг. Үүн дээр нь дарж орсноор интернет банкны нууц үгээ алддаг. Эдгээрээс олон улсын мөнгөн гуйвуулга хамгийн өндөр дүнтэй хохирол учруулж байна.Монгол Улсад криптовалютыг зохицуулах хууль эрх зүйн орчин одоогоор байхгүй. Үүнтэй холбоотойгоор олон залилах гэмт хэрэг гарч байна.
Эх сурвалж: Зууны мэдээ