ЭМДЕГ-ын удирдлагууд Нийслэлийн болон орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчидтай цахим уулзалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг сар бүрийн 1-5-ны хооронд авдаг. Ингэхдээ уг нэхэмжилсэн дүнгийн 70 хувийг дараа сард үзүүлэх тусламж үйлчилгээний урьдчилгаа болгон сар бүрийн 8-10 ны дотор олгож, үлдэгдэл 30 хувийн санхүүжилтэд чанарын хяналт хийж сар бүрийн 23-25-ны хооронд шилжүүлдэг байна.
ЭМДҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр тогтоолын дагуу ЭМДEГ-аас ӨЭМТ-үүдэд нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг олгодог бөгөөд энэ санхүүжилтэд цалин, тогтмол зардал, шатахууны зардал гэх мэт зардалууд багтдаг.
Үүн дээр нэмэлтээр өнөөдрийн байдлаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үндсэн тусламж үйлчилгээний 2021 оны нэгээс долдугаар сарын гүйцэтгэлд ЭМД-ын сангаас Орон нутгийн 69 ӨЭМТ-д 1 тэрбум 126 сая, Нийслэлийн 115 ӨЭМТ-д 1 тэрбум 598 сая төгрөг, КОВИД-19-ийн өрхийн гэрийн эргэлтийн санхүүжилтэд 219 ӨЭМТ-д 6 тэрбум 937 сая төгрөгийг олгожээ.
Сүүлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн нэхэмжлэх, үзүүлсэн тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй /XML/ файлаа огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн үлдэгдэл санхүүжилт удаашрах асуудал үүсэж байна. Иймд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв илгээхийг ЭМДЕГ-аас анхаарууллаа.