Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр Ерөнхий сайдын ажлын алба мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд КОВИД-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөл хориог чангатгана гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Одоогийн байдлаар хөл хорио тогтоох саналыг Эрүүл мэндийн яам, УОК-оос оруулж ирээгүй байна.
Сургууль, цэцэрлэгийн орчинд цөөн биш халдвар нэмэгдэж байгаа учраас зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, халдвар авсан хүүхдийн тооноос хамаарч бүлэг, давхар, анги, жигүүр, сургуулиар нь хөл хорио тогтоох арга хэмжээ авсан байна.
Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх асуудал мөн цахим орчинд гарч ирсэн ч Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал огт яригдаагүй. Ор үндэсгүй аж.