өнөөдөр 10:16:02 цагт Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 км-ийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохиролгүй байна.

Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 08:28 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн Оргот гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т, Ө-49°12”36” У-88°46”48”/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн