Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа талаар Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ.
Монголчууд орлогогүй боллоо. Төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий. Тэтгэвэр, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108 мянган төгрөг авч байгаа. Эдгээр иргэнийг яаж амьдарч байгаа гэж бодож байна. Гэтэл Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Залуучууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, гудамжинд гарч байна. Бидэнтэй олон хүн нэгдэхээ илэрхийлсэн. Гэвч цар тахлын үе учир олон хүн цуглуулсангүй.
Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагыг дахиад Ерөнхий сайдад өгнө. Шаардлагад гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатай юу гэдэг санал асуулгыг Сонгинохайрхан дүүргээс эхлүүлнэ гэж тэд мэдэгдэв.