Гэрлэх ёслолын ордон ес, аравдугаар сарын хуримын захиалгуудаа цуцалж байгаагаа мэдэгджээ. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалттай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зөвшөөрөөгүй тул ийнхүү үйл ажиллагаагаа зогсоож байгаа юм байна.
Иймд ес, аравдугаар сард гэрлэх ёслолоо хийхээр захиалга өгсөн байсан хосуудыг холбогдохыг хүсэж, уучлалт хүсэж байгаагаа илэрхийлжээ.