Өнөөдөр (2021.09.06) Өглөөний сонины редакци МСНЭ болон байгаль орчны салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл төрийн өмчит Мон-Уран компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг Мон-Уран компани нь шүүхэд гомдол гаргаж, Өглөөний сониныг нэр төрд халдсан гээд их хэмжээний мөнгө нэхэмжилжээ.
Хэвлэлийн хурал дээр байгаль орчны чиглэлийн ТББ болон, салбарын хүмүүс ярихдаа:
Ураны хор хөнөөлийг олон жил ярьж байна. Монголд ашиглаж байгаа уран олборлох технологи биш байна. Одоо ашиглаж байгаа уусган баяжуулах технологи бол ядуу буурай орнуудад ашигладаг технологийг хэрэглэж байгаа.
Гадны компаниуд байгаль дээр уусган баяжуулалт явуулж байгаа нь эрх барьж байгаа хүмүүсийн ард түмнээ бодохгүй байгаа шийдвэр хэмээн мэдэгдэж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож буй Францын Арева компанийн эсрэг нутгийн иргэд, эрдэмтэд 13 жил тэмцсэн. Тэнд ажиллаж байсан гадны компаниудтай Мон-Атом төрийн өмчийн компани нэгдсэн байгаа юм байна. Хээрийн боохойтой нэгдсэн гэрийн нохой аюултай байдаг. Бид гадаад компанийн эсрэг тэмцэж байна гэж бодсон боловч өнөөдөр монголчууд ил болж байгаа юм байна. Удахгүй бид уранаар хордсон хүүхдийг нийслэлд авчирч үзүүлнэ гэв.