Нью -Йорк хотыг дайрсан Ида хар салхины улмаас үер болж 9 хүн амиа алдсан гэж хотын дарга Билл де Блазио мэдэгдээд “Тэд өчигдөр энэ үед амьд байсан” хэмээн хэвлэлийн бага хурал дээр харамсаж байгаагаа хэлжээ.
Урьд өдөр нь хар салхи Нью -Йоркийн зарим хэсгийг үерт автуулсан бөгөөд метроны зарим шугамын хөдөлгөөнийг зогсоож байсан юм. Тус мужийн амбан захирагч Кэти Хокулын хэлснээр тус улсын Ерөнхийлөгч Жо Байден гамшигтай тэмцэхэд тусламж үзүүлэхээ амласан байна. Нью -Йорк, Нью Жерси мужууд онц байдал зарлажээ.
Эх сурвалж: РИА