Фэйсбүүк компани хэвлэлийн мэдээндээ хувийн мэдээлэл бүхий хэсэгт төрсөн он, сар өдрөө үнэнээр бичээгүй хэрэглэгчдийн Instagram нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хаана хэмээн дурджээ.
“Бид залуучуудад хүртээмжтэй мөн илүү аюулгүй туршлага нэвтрүүлэхийн тулд илүү их зүйл хийхийг хүсч байна. Үүнийг хийхийн тулд бид Инстаграмд нэгдэж байгаа хүмүүс яг хэдэн настай болохыг мэдэх хэрэгтэй. Тийм учраас төрсөн өдрөө зөв мэдээлэх нь чухал. Энэхүү өөрчлөлт нь 18 -аас доош насны хэрэглэгчдэд хүрч байгаа зар сурталчилгаанд ялгаа бий болгох менежменттэй холбоотой.
Инстаграм нэгдэхээр хандах үед эхлээд танаас төрсөн өдрийн тухай асуулт гарч ирэх болно. Хэрэв та бидэнд төрсөн өдрөө тодорхой хугацаанд өгөөгүй бол үргэлжлүүлэн ашиглаж болох эсэх талаар асуудал хөндөгдөнө гэж Фэйсбүүк компани мэдээндээ Facebook тэмдэглэжээ.
Facebook нийгмийн сүлжээг 2004 оны хоёрдугаар сард 19 настай америк оюутан Марк Цукерберг үүсгэн байгуулсан бөгөөд төв байр нь Калифорниа мужийн Менло Парк хотод байрладаг. Фэйсбүүк нь Messenger, WhatsApp, Instagram үйлчилгээг эзэмшдэг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ