Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтуудын хувь заяа тодорхой байдалд орсон тухай асуудлыг хөндөв.
- Их хуралдай цогцолбор барихад зориулсан 1.4 тэрбум,
- Шихихутаг, Их засаг цогцолбор барихаар хоёр тэрбум
- Монголын нууц товчоо цогцолборыг барихаар 1.5 тэрбум,
- Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор барихаар 1.5 тэрбум
- Монголын далд уурхайн музей 3.6 тэрбумын төсвийг УИХ баталж өгсөн. Бүтээн байгуулалтын мөнгө улсын төсвөөс гарсан ч нэрлэгдсэн цогцолборууд ашиглалтанд ороогүй байна гэв.
Мөг Соёлын дэд сайд нь хувийн ашиг сонирхолтой компаниараа тендерт орсон. Энэхүү зургаан төсөл дампуурсан. Дэд бүтэц, засмал замаар холбогдоогүй төслүүд байгаа юм. 400 сая жуулчин зорьж очихооргүй бүтээн байгуулалтууд бий. Талын нэг тарааснаас хүн үзэхээр том бүтээн байгуулалт хийсэн нь дээр байлаа. Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтад 630 тэрбумыг төсөвлөсөн бөгөөд ашиглалтад орох хугацаанаасаа хэт хоцорсон хэмээн мэдэгдлээ.