Германы Холбооны муж Мекленбург-Дээд Поммернертын гудамжинд үл мэдэгдэх хүмүүс Дэлхийн II дайны өмнөх Калининград мужтай хил залгаа Германы газрын зураг бүхий 1949 оны улс төрийн намуудын сонгуулийн зурагт хуудсыг дахин хуулбарлан өлгөжээ. Энэ талаар орон нутгийн Nordkurier сонин мэдээлсэн байна.
Сонинд дурдсанаар Тетеров хотын гудамжинд Христийн ардчилсан холбоо (CDU) болон Христийн нийгмийн холбоо (CSU)) гэсэн суртал ухуулгатай 72 жилийн настай зурагт хуудсуудыг мөн өлгөсөн бөгөөд энд дайнаас өмнөх Германы газрын зураг, зүүн Пруссын хуучин дүр төрх гэх мэт зургийг харуулсан байжээ
Орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хэлснээр холбооны муж даяар түүхэн зурагт хуудсууд гарч ирсэн бөгөөд энэ асуудалд сонгуулийн кампанит ажиллагаа явуулж байгаа зарим намууд хамаатай байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Харин CDU -ийн хэвлэлийн төлөөлөгч Ханнес Деттманн эдгээр зурагт хуудсыг суурилуулах ажилд нам ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн бөгөөд ийм ухуулга нь “төөрөгдөлд оруулж байгаа тул устгах ёстой” гэж хэлсэн байна.
Тетеровын цагдаа нар түүхэн зурагт хуудас байрлуулсан хэргийг шалгахаар Росток хотын прокурорын газарт хандсан гэж мэдэгджээ. Германы Бундестагийн сонгууль есдүгээр сарын 26 -нд болох бөгөөд сонгуулийн үр дүнгээр Шинэ Засгийн газар байгуулах юм.
ОХУ-ын Калининград муж нь хуучин Германы Зүүн Прусси мужийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Дэлхийн II дайны дараа Гитлерийн эсрэг эвслийн орнуудын Потсдамын бага хурлын шийдвэрийн дагуу Зүүн Пруссын ихэнх хэсэг Польшийн нэг хэсэг болж, нийслэл Кенигсбергтэй хэсэг буюу гуравны нэг нь ЗХУ-д, дараа нь Орос руу шилжжээ.
Эх сурвалж: РИА