Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагт эхэллээ. Зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн санал хураалтын дүнгээр М.Энхболд 411 748 сонгогчын санал, Х.Баттулга 517 478 сонгогчын санал, С.Ганбаатар 409 977 сонгогчын санал авч. сонгогчдын 30.32 хувь нь М.Энхболдод, 38.11 хувь нь Х.Баттулгад, 30.19 хувь нь С.Ганбаатарт өгсөн.
Олон нийт орой 24.00 цагтай уралдан хоёр дахь шатны санал хураалтад оролцож буй М.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох бол гэсэн асуултыг хариуг авах болно. Нэр дэвшигчдийн аль нэг нь сонгогчдын 50+1 саналыг авч байж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Ийм хэмжээний санал авч чадахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин шинээр зарлаж, сонгуульд оролцох эрх бүхий улс төрийн намууд шинэээр нэр дэвшигч тодруулан өрсөлдүүлэх нөхцөл үүсэх юм.