Хүнсний хомсдол ажиглагдах болсон Хойд Солонгос илүүдэл жингийн хор уршгийн тухай хүүхэлдэйн кино төрийн телевизээрээ үзүүлжээ.
Киноны гол үйл явдал нь хоёр найз охины нэг нь илүүдэл жинтэй, нөгөө нь эрүүл амьдралын хэв маягтай юм байна. Эхнийх нь явган алхахаас илүүтэй трамвайгаар явах дуртай, амттай хоол хүнсэнд нугасгүй гэнэ. Эцэст нь тэрбээр хүнсний комд орж, туранхай найз охин нь түүнийг сэргээхийг оролддог аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун зургаадугаар сард улс орондоо өлсгөлөнгийн аюул учирч болзошгүй хэмээн зарласан байна. Түүний хэлснээр, 2020 оны шуурганаас болоод хүнсний нөхцөл байдал хэцүүдсэн гэжээ. Наймдугаар сард тус улсын төр засаг армийн нөөцөөсөө цагаан будаа тарааж эхэлсэн гэнэ.
НҮБ-ын баримтаас үзэхэд Хойд Солонгосын иргэдийн бараг тал нь буюу 42% нь өнгөрсөн оны хоол тэжээлийн хомсдолд оржээ.
Эх сурвалж: Lenta.ru