Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний санаачилгаар “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн “Аврагчийн алдар” цогцолборт гал унтраах тусгай зориулалтын ЗИЛ-130 автомашиныг байршуулжээ.
Тус автомашиныг албанд 30 гаруй жил ашигласан бөгөөд энэ хугацаанд нийт 3,870 удаагийн гал түймрийн дуудлагад ажилласан байна.
Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “Иргэдийн аюулгүй амьдралын төлөө ашиглагдаж, гал, түймэр унтраах үйл ажиллагааны түүх болон мөнхөрсөн энэхүү автомашиныг аймгийнхаа 60 жилийн ойг угтан цэцэрлэгт хүрээлэнд байршууллаа.
Хүүхэд залууст сонирхон үзэх боломжийг олгож, цаашид энэ албанд ажиллах, энэ албаар бахархах сэдлийг өгч бүтээн байгуулалтын ажилд идэвхи санаачилгатай оролцож байгаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэв.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар