Эрүүл мэндийн яам коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2467 хүнээс халдвар илэрчээ. Халдварын тоо өмнөх хоногуудтай харьцуулахад сүүлийн хоёр өдөр дараалан өсч, 2000-ыг даваад байна.
Сүүлийн 24 цагт илэрсэн халдварын:
- 773 нь Улаанбаатарт,
- 1691 нь хөдөө орон нутагт
- зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн зургаан хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 919 боллоо.
Сүүлийн цагт 1465 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 12106 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- хөнгөн: 7123
- хүндэвтэр: 3813
- хүнд: 991
- нэн хүнд: 179 хүн байна.