Хоёр талд үйл ажиллагаа явуулж байгаа Ардчилсан нам УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлээд цөөнгүй хонож байна. Энэ уриалгын хүрээнд УИХ-д суудалгүй намуудтай уулзалт хийж, яриа хэлэлцлүүд явагдаж байгаа гэнэ.
М.Тулгатын тэргүүлж байгаа Ардчилсан нам маргаашнаас УИХ-ын Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг хүлээн авч эхэлнэ гэж гэж өнөөдөр мэдэгдлээ.