Замын-Үүд боомтоор хууль бусаар хил давуулах гэж байсан 1.2 тн зэс, 574 кг адууны өлөн гэдэсийг Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлж, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Адууны өлөн гэдэс болон 1.2 тонн зэсийг экспортын хяналтын талбайд наймдугаар сарын 23-ны өдөр орж ирсэн 56-99 УБТ болон 85-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд нуусан байжээ. Улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг боомтоор нэвтрүүлэх оролдлого сүүлийн нэг жилд гараагүй байна.