Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга  дарга Д.Сумьяабазар 14 үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгчээ. Тухайлбал,  “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг  зохион байгуулахгүй байхыг бүх шатны байгууллагуудад анхааруулсан юм.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн  ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг Нийслэлийн Боловсролын газар болоод дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлыг шуурхай гүйцэтгэхийг харьяа байгууллагуудад даалгалаа. Эцэст нь газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулах ажлуудад хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн