БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 19-ний өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхарт шалгалтын танхимд явагдахаар болжээ. Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг http://hudulmur-halamj.gov.mn, http://www.monkor.net/ болон цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой.
ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
- Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
- 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
- Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
- Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлэгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
- Covid-19 халдварын ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.
- Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус, тус авна.
- Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг 2021 оны арванэггдүгээр сарын 3-нд зарлана.