Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн коронавирус илрүүлэх PCR шинжилгээгээр 1780 хүний хариу эерэг гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 534 нь нийслэлд, 1245 нь орон нутагт бүртгэгдэж, нэг нь зөөвөрлөгджээ. Коронавируст халдварын улмаас хоёр иргэн нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас 10790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.