Монгол Улсад 12-17 насны 290 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрээс 245 мянган хүүхэд вакцинд хамрагджээ. Бусад хүүхдүүд удахгүй вакцинд хамрагдах юм байна. Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусын эсрэг вакцины III дахь тунг халдварын хариу арга хэмжээнд ажиллаж буй салбарын ажилчдад хийж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 2585 хүн нэмэлт тунд хамрагджээ.
Вакцины нөөц хангалттай байгаа бөгөөд эхний хоёр тун нь нэг үйлдвэрийн вакцин байх ёстой. Харин гурав дахь тунд өөр вакцин байх уу, адил байх уу гэдгийг судалж байгаа юм байна. “Спутник-V” хийлгэсэн бол дараагийнх нь ямар үйлдвэрийн вакцин байхыг судлах ажил үргэлжилж байна гэж ЭМЯ өнөөдөр мэдээлэл өглөө.
Вакцины III дахь тунгийн асуудал дээр ЭМЯ тушаал гаргах ёстой аж.